Том хамарт одойн эцэг

img

“Бяцхан авьяастай төрсөндөө би маш их баяртай байна...” гэж хорин гурав ч хүрээгүй Вильгельм Хауф зохиолчийн хөдөлмөр эрхэлсэн хамгийн таатай үедээ хамаарагдах 1825 оны есдүгээр сарын 3-нд нэгэн захидалдаа бичжээ. Вильгельм Хауф одоогоос 210 жилийн өмнө 1802 оны арван нэгдүгээр сарын 29-нд Штутгарт хотноо түшмэлийн гэр бүлд төржээ. Эцгийгээ нас барсны дараа эх, ах, дүү нарынхаа хамт нагац эцгийн гэрт суух болжээ. Хөгшин аавын нь номын сан авьяаслаг сэргэлэн хүүгийн уран сэтгэмжийг ихэд бадрааж улмаар эмэгтэй дүү нар болон тэднийхээ найз охидод өөрөө үлгэр зохион ярих чадварыг олгосон байна. Ерийн болон шашны сургуульд суралцан эцэстээ гэрийн багшаар ажиллаж, энэ бүх хугацаандаа уран зохиол амтархан уншиж сонирхож оролдсоор анхныхаа бүтээлүүдийг хэвлүүлж эхэлсэн байна. Түүний олон олон аман зохиол үлгэр туульс нь дэлхийн олон оронд орчуулагдаад зогсохгүй жүжиг,  хүүхэлдэйн кино ч  болон бяцхан үзэгчдийн  хүртээл болсон байдаг. Манай хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ хүний уран бүтээлээс  хамгийн их олонд түгсэн бяцхан Мук буюу “Том хамарт одой” зохиолыг нь жүжиг болгон  өөрийн тайзнаа тавьсан билээ. Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ