
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 03. Бархасбадь гариг. Билгийн тооллын 08. Зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 08.01 цагт мандан 17.50 цагт жаргана.
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад нас уртасна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ