Энх цагийн элдэв бодисын дажин

img

Адал явдалтай кинонд эсрэг талынхандаа яах аргагүй баригдах дээрээ тулсан этгээд энгэртээ бэлэн авч явсан бодисоо хазаж, эсвэл хортой тамхиа зажилчихаад үхэтхийн унаж байхыг бишгүй үзүүлсэн байдаг. Ийм олон арван химийн бодис эргэн тойронд минь улам бүр олширч, харин бид дунд нь хэнэггүйхэн алхаж явна. Яг таван жилийн өмнө дэлхий дахинаараа жилд ганцхан сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өдгөө 400 сая тонноос нэгэнт хол давжээ.

Монголчуудын ахуй амьдралд ч хот, хөдөөгүй Менделеевийн үелэх систем бүхлээрээ нэвтэрч, зөвхөн сүүлийн арав гаруй жилд гэхэд манайд мөнөөх химийн бодисоос үүдсэн нийтийг хамарсан хордлого хориод удаа гарч, 700 орчим хүн өртсөнөөс 20 нь ертөнцөөс Одийнэ халин оджээ. Энэ бол зөвхөн нийтийг хамарсан гамшгийн үзүүлэлт. Түүнээс 5иш таньж мэдэхгүйн улмаас буруу хэрэглэсэн, санаатайгаар эмийг хордтолоо уусныг тооцох юм бол Хордлого тайлах төвийн хар данс өдөр өдрөөр зузаарсаар буй. Нэлээд хэдэн жилийн хавар нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт, дараа нь Төрийн өмчийн тавдугаар байранд, мөн оны эцэст Улаанбаатар хотын Гаалийн газарт гээд химийн хортой бодис алдагдсаны хор уршиг илэрч байсан. Түүгээр ч зогсохгүй «Далай ээж» хүнсний зах, ерөнхий боловсролын 53 дугаар сургууль гээд олны хөл хөдөлгөөнтэй газар, хүүхэд багачуудын дунд нулимс асгаруулах үйлчилгээтэй бодисыг зориуд цацсан нь тогтоогдож байлаа. Удалгүй амьсгал боогдуулах үйлчилгээтэй бодисыг асар олноор нь хилээр оруулах гэж байгаад баригдсан тохиолдол бий. Эрдэнэтэд хүхрийн хүчлийн уусмалыг харуул хамгаалалтгүй байлгаснаас 20 гаруй үхэр хордож үхсэн, «Махимпэкс» компанид аммиак алдагдан хоёр хүн хүндээр хордсон зэрэг хөнөөлийн уршгийг арилгах ажлыг хөндлөнгөөс нь ажиглаж байхад онцгой хортой бодисоор хордсон малын эд эрхтнийг саармагжуулан хоргүйжүүлэх, булж устгах ажилд тусгай зориулалтын бодис материал, техник хэрэгсэл шаардагдан их хэмжээний үргүй зардал гардаг юм билээ. Ялангуяа энэ төрлийн аюул осол нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, амь насанд хор хөнөөл ихтэйгээс гадна богино хугацаанд өргөн хүрээг хамарч, улмаар удаан хугацаанд үйлчилдэг учраас орчин үед олон улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чухалчлах болж байна.

1994 онд химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтын байдалд хийсэн хагас хугасхан үзлэг шалгалтаар 1300 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжид 7300 шахам нэр төрлийн химийн бодис хэрэглэгдэж байснаас агаарт 70, усанд 790, хөрсөнд 600 гаруй нь хаягдаж, улсын хэмжээгээр хэрэглэсэн 3800 тонн химийн бодисоос байгаль орчинд 50 тонн нь хоргүйжүүлэлт огт хийгдэлгүйлгээр хаягдсан нь тогтоогдсон. Мөн нэр ус нь тодорхойгүй 100 гаруй тонн бодис бас хадгалаг даж байжээ. Энэ тоо хэмжээ өдгөө эрс нэмэгдсэн бөгөөд хараа хяналтаас зарим талаар хэдийнэ гарчээ. Иймээс УИХ химийн хортой болон тэсэрч дэлбэрэх бодист хяналт тавих талаар хуулийн төсөл хэлэлцэж байгаа.

Ер нь энэ ажил аль эртээс нэг мөр цэгцтэй болж чадаагүйгээс хуучин Байгаль орчны яам, Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлөөс улсын хэмжээнд химийн бодисыг нэр төрөл, тоо хэмжээний талаар анхан шатны бүртгэл хөтлөн тоон мэдээлэл бүрдүүлж, тэдгээрийг боловсруулан эцсийн дүнг нэгтгэн гаргахыг нэгэн үе чармайж эхэлсэн нь үнэн. Түүний үр дүнд нийт 452 нэр төрлийн 1662,2 тонн элдэв химийн бодисын нөөцийг 2001 онд бүртгэсэн байдаг. Түүнээс онцгой хортой 58 нэр төрлийн 10797,2 кг, хортой 357702.6 кг (56 нэрийн), бага хортой 244 төрлийн 1180372.7 кг, озоны давхаргыг задалдаг зургаан нэрийн 20937,2 кг бодис багтжээ. Бусад нь ургамал хамгаалах, ахуйн шавьж мэрэгч амьтдыг устгах, халдваргүйжүүлэх зориулапттай байжээ.

Хүн төрөлхтөн 10 сая орчим химийн нэгдлийг нэгэнт таньж мэдсэн хэрнээ жил бүр мянга орчмыг бас л шинээр нээж байдаг гэнэ. Үйпдвэрлэл үйлчилгээ, ахуй амьдралд хэрэглэж байгаа 10 мянга шахам химийн бодис хүн, байгальд сөргөөр нөлөөлж, тэдгээрийн 200 орчим нь хорт хавдар үүсгэдэг аж. 100 мянга орчим нэрийн бодисыг өнөөдөр улс хооронд наймаалж байгаагаас Монголд алтыг үндсэн ордоос ялган авах технологид ашигладаг онцгой хортой цианит натрийн нэгдлийн хэрэгцээ нэг үе гаарсан. Зөвхөн Өмнөговь аймагт алтны ордыг уусган баяжуулах үйлдвэрлэл эрхэлдэг нэгэн компанид гэхэд л өдгөө энэ бодис 9547.5 кг-ын үлдэгдэлтэй байна. Тэгвэл Сэлэнгийн Бороогийн алтны ордын хүдрийг боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр жилд 858 тонн циант натри хэрэглэх тооцоо гарч байсан нь өмнөхөөсөө бараг арав дахин ихэссэн гэсэн үг. Тэнд гучаад жилийн өмнөөс ашиглаж байсан мөнгөн усны хаягдал одоо ч ууршиж, холбооны шугамны төмөр утсанд бүрхүүл үүсгэснийг БОЯ-наас цэвэрлэх төсөл хэрэгжүүлэхэд дөрөвхөн га- гийн 400 шоо метр уснаас 25 кг мөнгөн ус ялган авч байсан юм. Ууршсан мөнгөн ус хүний ходоодонд очиж цоолдгийг хүмүүс мэддэггүй болохоор халууны шил шигээ энэрэнгүйгээр төсөөлдөг буй заа.

Цаашилбал хортой химийн бодсиын хэрэглээний ихэнхийг шингэн хлор, аммиак, хүхрийн хүчил эзэлж буй бөгөөд хэдэн зуу хүртэл тоннын нөөцтэй байв. Ариутгал, хөргөгч, зооринд хэрэглээд дасчихсан монголчуудын сэтгэлгээнд эдгээр бодис хортой, аюултай гэдэг утгаараа төдийлөн бууж өгөхгүй л байна. Арга ч үгүй биз. Хөдөөд химийн багш ховордож, улсын хэмжээнд ганц ч химийн хогийн цэг байхгүй, нийслэл хотод химийн бүх бодисын нөөцийн тал илүү хувь нь хадгалагдаж байна шүү дээ.

Одоо улсын хэмжээнд яг ямар нь мэдэгдэхгүй 100 шахам тонн бодисыг даруй устгах шаардлагатай байна. Саяхан болтол социализмын үеийн агуулах савны ёроолд (хуучин Налайхын шилний үйлдвэр гэх мэт) одоо хэр эрдэм шинжилгээний болон сургалтын зориулалтаар тэр бүрий олддоггүй бодис хог болон хаягдаж байлаа шүү дээ.

Цагтаа Байгаль орчны сайд бөгөөд Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга У.Барсболд химийн хортой, аюултай бодисын талаар мэдээллийн сан бий болгож олон улсын сүлжээнд холбох, түүнийг хэрэглэгчдэд компьютерийн сүлжээгээр хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, хэмжилтийн багаж, шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораториор хяналтын байгууллагуудыг хангах арга хэмжээ авна гэж ярьж байсан ч өдгөө цаасан дээр хоцорчээ. Түүнээс хойш хэдэн ч сайдын нүүр үзэв дээ. Цаашид аливаа химийн бодисыг аюул эрсдэлээр нь онцгой шатамхай, онцгой тэсрэмтгий, онцгой идэмхий, онцгой исэлдүүлэгч, онцгой цочроомтгой зэрэг шинж чанараар нь үндэсний ангилал тогтоож, цэгцлэх зорилго тавьж ажиллахад онцгой анхаарна гэсэн нь ч яалаа. Өнөөдөр ч гэсэн элдэв янзын химийн бодисын нүдэнд үл үзэгдэх бөөн аюул хаалгыг маань тогшиж магадгүй байна. Шинэ жилийн үдшийн төрөл бүрийн салют тэсэрч дэлбэрэх болдисын наад захын жишээ. Энх цагт дайн дажныг санагдуулам тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисын аюулыг зайлуулах нь төр засаг, тэр ч байтугай иргэдийн журамт үүрэг болж байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ