
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 10 дугаар сарын 29-нөөс энэ сарын 2-ны өдрүүдэд Кувейтийн Эмирийн ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Нассер Сабах аль-Ахмад аль-Жабер аль-Сабахын урилгаар Кувейт Улсад айлчлав.
ЕТГ-ын Дарга Д.Баттулга энэхүү айлчлалынхаа хүрээнд Кувейтийн Эмирийн ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Нассер Сабах аль-Ахмад аль-Жабер аль-Сабах, Кувейтийн Сангийн сайд бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын тэргүүн Мустафа Жасим Аш-Шимали, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Бадер Мухаммад аль-Саад, Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтийн Сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед аль-Бадер зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Кувейтийн Сангийн сайд бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын тэргүүн Мустафа Жасим Аш-Шимали тэргүүтэй төлөөлөгчид энэ сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ