Шидэт гацуур

img

Нүд нь гэрэлтсэн охин нэг гартаа цаасан гацуур барьчихсан, ямар нэгэн зүйл хусч арилгаад, нөгөө гартаа гар утсаа барьчихсан байхыг хараад энэ түүхийг тантай хуваалцахыг хүслээ. Шинэ жил дөхөхөөр өөрийн эрхгүй хүн бүрийн сэтгэл хөнгөрч, өөдрөг болчих шиг. Бүгд л хамаг сайхан бүхнээ дэлгэн ирэх оноо угтахаар тэмүүлнэ. Саяхан нэг хүний фэйсбүүк хуудаснаас “Үлгэрт итгэдэг байхдаа хүмүүс шинэ жилд илүү их татагддаг байжээ” гэж бичсэн байхыг уншлаа. Томоохон компаний захирал болсон энэ эмэгтэй дөч гаруй настай, урлагт дуртай нэгэн. Бага байхдээ тэрбээр айлын хүүхдүүдийн шинэ жилийн модыг хараад жигтэйхэн догдолж, бас дотроо сэмхэн атаархдаг байжээ. Нэгэн шинэ жилээр таван хүүхэдтэй, гэрээ ганцаараа тэжээдэг ээжийгээ хоргоон байж таван төгрөгний гацуур авахуулж гэнэ. Гэтэл ээж нь чимэглэл авч ирсэнгүй. Тэгэхээр нь цуглуулдаг гялгар чихрийн цаасаараа бөөрөнхий чимэглэл хийсэн ч айлын гацуурын тоглоом шиг гэрэл гялбасан, гоё хэлбэрт орсонгүй. Тэр цагт хүмүүс шинэ жилээр айл их хэсдэг, зочид хүүхдийн модыг мялааж мөнгө тавьдаг байлаа. Өнөөх үлгэрт итгэдэг охин орж ирэх хүмүүсээс мөнгө их горьдоно. Түүний модонд хэн ч мөнгө тавьж байгаагүй ба “Миний мод муухай болохоор хүмүүс мөнгө тавьсангүй” гэж сэмхэн өөрөөсөө ичнэ. Өнөөдөр тэрбээр хүүхдүүддээ сайхан мод засч чаддаг ч сэтгэлийн гүн дэх гуниг нь жил бүр сэдэрдэг. Харин хүмүүсийг хүүхдийнх нь модонд мөнгө тавихыг хэзээ ч зөвшөөрдөггүй болжээ... Нөгөө цаасан гацуур барьчихсан охин бөөн баяр болчихсон гүйж явна. Цаасан гацуур нь түүнд аз өгчээ.Тэр охин арванхоёр сарын бүх өдрийг энэ гацуур, гар утас хоёртойгоо баярлаж өнгөрөөнө. Учир нь түүний гацуурт хэн ч мөнгө тавих шаардлагагүй, өөрөө дотроосоо түм буман бэлэг ундруулдаг шидэт гацуур юм. Шинэ жил гэдэг нууцлаг зүйлс, ид шид, бэлэг хүлээсэн сэтгэгдлээр дүүрэн баяр шүү дээ. Яг л өвлийн тэнгэрт гялалзах түг түмэн од дундаас өөрийг нь зориод өвлийн өвгөн шинэ бэлгээ явуулах гэж байгаа юм шиг. Орчин үед бэлэг ч өвлийн өвөө ч өөр өөр дүртэй байж болно. Магадгүй таньтай Юнителийн гацуур хэлбэртэй цэнэглэгч картын дүрээр олон тааралдах болно. Энэ шинэ жилээр та тийм нууцлаг, аз дагуулсан бэлгийг дотны хүмүүстээ бэлэглээрэй. Мартуузай. Монголын мэдээлэл холбооны Юнител групп “31 өдөр 31 бэлэг”-тэй шинэ жилийн картаа худалдаанд гаргажээ. Гацуур модны хэлбэртэй, 10.000 төгрөгний үнэтэй цэнэглэгч карт танд 31 өдөр 31 бэлэг өгөх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ