Японы эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт болов
Ирэх арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Япон улсын цог жавхлант эзэн хааны мэндэлсний 79 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Энэ өдрийг угтуулан тохиолдуулж өнгөрсөн 28-ны өдөр тус улсын элчин сайдын яамнаас хүлээн авалт зохион байгуулсан юм. Монгол, Япон улсын хооронд “хоёр улсын харилцааг стратегийн түншлэл”-ийн хэмжээнд хүргэхээр улам өргөжүүлж, амжилттай хөгжүүлж байгааг энэхүү хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Японы элчин сайд Т.Шимизү онцлон хэлсэн юм. Мэдээж хэрэг Монголын талаас салбар салбарын олон хүндэт зочид уригдан очиж эзэн хааных нь төрсөн өдрийн ойг угтуулан хамтдаа тэмдэглэж байгаад элчин сайд тун сэтгэл хангалуун байгаагаа баярласан, талархсан сэтгэлийн үгтэйгээ хамт илэрхийлж байлаа. Үнэхээр ч манай улсын улстөр, соёл урлаг, спортын олны танил эрхмүүд, зүтгэлтнүүд олноор энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд уригдан очжээ.
















СЭТГЭГДЭЛ БИЧИХ