Рио Тинто таван тэрбум ам.долларын хэмнэлт хийнэ

img

Дэлхийд хоёрт ордог уул уурхайн томоохон компани болох Рио Тинто ирэх хоёр жилийн хугацаанд таван тэрбум ам.долларын хэмнэлттэй ажиллахаа албан ёсоор зарлав. Учир нь ирэх онуудын эдийн засгийн удаашрал болон АНУ-ын эдийн засгийн байдалтай холбоотой  хэмээн тайлбарлажээ. Эдийн засгийн энэ байдал нь уул уурхайн олбололт, боловсруулалтын үйлдвэрлэлд ч нөлөөлөх нь дамжиггүй. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт болон үнэтэй шууд утгаараа холбогдох юм. Дэлхийн эдийн засагчдын гаргасан судалгаагаар ирэх онуудад зөвхөн Европын эдийн засгийн өсөлт удаашраад зогсохгүй Азийн, тэр дундаа Хятадын эдийн засгийн хурд ч саарах магадалатай байгаа. Рио Тинтогийн энэ хамгаалалтыг эдийн засгийн сул дорой байдлаас хамааран уул уурхайн үйлдвэрлэлд эрсдэл гарахаас ийнхүү сэрэмжилж байна гэж ойлгож болно. Зөвхөн Рио Тинтогоос гадна бусад томхоохон уул уурхайн компаниуд ч хэмнэлт хийхээ зарлаад байгаа. Рио Тинто сүүлийн жилүүдэд хятадын хэд хэдэн томоохон уурхайтай хамтран ажиллаж байгаа. Энэ нь хоёр талдаа харилцан нэлээд ашиг авчирч буй. Хятад улс АНУ болон Европ руу уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх томоохон экспортлогч орон болсон. Тэгэхээр яалт ч үгүй эдийн засгаараа холбогдсон том гүрнүүдийн хэтэвчний боломжоос хамаарч үйлдвэрлэл, эрэл нийлүүлэлтийн зах зээл хэмнэх бас танах бодлогоо хэрэгжүүлж байгаа нь энэ. Энэ оны гуравдугаар хагас гэхэд хятадын цойлж байсан эдийн засаг АНУ, Европ хоёрын эдийн засгийн удаашралыг даган бууж эхэлсэн нь эдийн засгийн налуугаас харагдаж байгаа. Нэгэнт дэлхий эдийн засаг хямарч байхад компаниуд ч өөрсдийн эдийн засгийн хэмнэх бодлогоо баримтлах нь зүй ёсны хэрэг хэмээн шинжээчид хэлж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nuush:
unen ymuu shatah ym bish biz
2012-11-29