
Монголын нүүр царай болсон, өмнөө барьдаг компаниудын нэг нь яалт ч үгүй “МИАТ” билээ. Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу тус компанийн Ерөнхий захирлаар Монгол Улсын Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг шинэчлэлийн Засгийн газраас томилсныг уншигчид санаж байгаа.
Тэгвэл мөн хорооны шийдвэрийн дагуу Засгийн газраас дээрх компанийн дэд захирлаар С.Билигсайханыг томилжээ. Ингэснээр эл том компанийн “толгой”-г ямартай ч бүтэн солилоо. Одоо зөвхөн ололт, амжилт л харах үлдэх шив. “МИАТ”-т өөрчлөх, шинэчлэх зүйл өдий төдий бийг ажилчид нь хүртэл ярьдаг юм билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ