
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, 17 асуудал хэлэлцжээ. Тус хуралдаанаар Ц.Очийг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ц.Батсүрэнг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Б.Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ц.Мөнхтулгыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Т.Өсөхбаярыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Л.Одончимэгийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Ш.Гандансүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Д.Баттулга, Ц.Урангуа нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Б.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах
, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ч.Дулмааг Увс аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх
тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна.
Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч М.Болормаад өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 6 сарын чөлөө олгож, бүрэн эрхийг нь 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ. Мөн зарим шүүгчид зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох тухай, шүүхийн орон тоог шинэчлэн батлах, Нийслэлийн шүүхийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааг шалган тусалсан дүн болон Шүүхийн 2013 оны төсвийн хуваарийн тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ