Н.Энхбаярыг шүүх хуралд нөлөөлөхгүй байхыг хүсэв
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхэд хэлэлцэх хурал маргааш Улсын дээд шүүхэд болох тов гарсан юм.Уг шүүх хурлыг болохоос өмнө “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнөөс тус аянд нэгдсэн 100 мянга гаруй хүн маргаан болох шүүх хуралд улс төрийн нөлөө үзүүлэхгүй байхыг хүсч, гарын үсгээ зурсан хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүллээ.
Түүнчлэн уг хүсэлтийг Монгол Улсын ерөнхий Прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий зөвлөл, нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх, НҮБ-ын хүний эрхийн хороо зэрэг байгууллагуудад илгээсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ