Хатуу хучилттай авто замаар холбоно гэв

img

“Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” арга хэмжээний хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Засгийн газар хөдөө орон нутагт хэрхэн ажиллаж, цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар мэдээлэл хийлээ.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлал бий болгосон нь ач холбогдлоо өгч байгааг тэрбээр онцлоод энэ хурлын үеэр аймагт тулгамдсан гурван ажил болоод, шинэлэг гурван ажлыг сонсож байгаа. Тулгамдсан ажлуудыг холбогдох яам, агентлагуудад өгч тодорхой шийдэлтэйгээр цахим хурлыг хийдэг. Засаг дарга нар бусад аймаг орон нутгийн цагийн байдал, тухайн нөхцөлд ямар арга хэмжээ авч талаар мэдээлэл сонсож байгаа нь энэ хурлын ач холбогдлыг өргөж байгаа юм. Цахим хурал цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн давуу талтай гэлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад хугацаандаа ашиглалтад ороогүй, дутуу орхигдсон барилга байгууламжийн судалгааг 2008-2012 оны байдлаар гаргахад 53 барилга байгууламж байгаагийн 11 нь аймгийн төвүүдэд, 12 нь нийслэлд, 30 нь хөдөө сумдад байна. Нийт төсөвт өртөг нь 132,2 тэрбум төгрөг бөгөөд 83,4 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс авчихсан хэрнээ гүйцэд баригдаагүй ноцтой зөрчлийг цахим хурлын үр дүнд илрүүлсэн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга хэлж байна.

Орон нутгийн иргэд аймгийн төвөө хот болгох, Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож өгөөч гэсэн саналыг байнга тавьдаг. Иргэдийн энэ санал Шинэчлэлийн Засгийн газрын зорилт болж байгааг Г.Дэнзэн дарга хэлээд 2013 онд Өмнөговь, Дорнод, Хөвсгөл, Дундговь аймгууд Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдоно. Харин 2014 онд Сүхбаатар, Завхан, Говь-Алтайг холбоно, 2015 онд баруун гурван аймгийг холбоно гэлээ.

 Аймгийн төвүүдийг битүү захтай болгох, эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар Засгийн газар ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн төвүүдийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийн удирдлагуудтай Ерөнхий сайд цахим хурал хийж, санал авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiim shu 4 aimagch yum u 4 tom hot baihad l bolj baina shd. UB Darhan Erdenet Hovd Dornod 5-iig ulsiin hot bolgono geed yariad baisan yu bolson be ??? 4 bish 5 baihad bolokhiin baina tegeed ed naraa l hatuu huchilttai zam tomor zamaar bolvol holbochih heregtei baina shd. Tovod ni arai tom 3 hot tegeed zuun baruun hoyrt ni hoyr tom hot baihad l bolj baina shd orsin novosiborsk, bladibastok shig hotuud heregtei baina
2012-11-30
tiim, huuchin 4 aimgaa sergeej tsoohn heden tom hottoi boloh hrregtei
2012-11-29
ийм санаа байна:
Хайран мөнгө. Талын нэг тарсан ард түмэндээ үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг мөн. гэхдээ ингэж мөнгө үрж байхаар нь Хархоринд Архангайд Хэнтийд тус бүр 500 мянга орчим хүнтэй хот бариал бөөгнөрч амьдаря л даа. Асар их мөнгө хэмнэнэ. Уламжлалт аж ахуй гээд хэдэн зуун жил малтайгаа зууралдах вэ дээ.Хэдийгээр түүхийн айхтар нугачаанд биднийгээ өлсөж үхэх аюулаас аварсан малаа ад үзэх нь утгагүй ч тэртэй тэргүй ийм хэдэн том хоттой болчуул ашиг шим сайтай мал аж ахуйнууд хотоо бараадаад хөгжиж л таараа. Баахан эзэнгүй нутаг үлдээд тэнд нь хужаа нар үүрлэнэ гэж бүү ай. Хэмнэсэн мөнгөөрөө хилээ бүрэн камержуулаад хилчиддээ нисдэг тэрэг онгоц аваад өгчий. Талын нэг тарсан бид бөөгнөрч байж л хөгжинө шүү дээ. ЭНЭ балиар болсон УБ хотоо 3 задлая. Дархан Эрдэнэтрүү тэнцүүхэн хуваая айн. Өөрөөр амьдарялдаа
2012-11-29
tiim, huuchin 4 aimgaa sergeej tsoohn heden tom hottoi boloh hrregtei