
Дуучин хөвгүүн Жастин Бибер тун эвгүй явдалд орооцолджээ. Америкийн Калифорни мужийн 20 настай Мэрая Итер хэмээх бүсгүй түүнийг хүүхдийнхээ эцэг хэмээн саяхан мэдэгдсэн юм. Бүсгүйн хэлж буйгаар бол Бибертэй тоглолтынх нь үеэр танилцаж, “хөшигний ард” учир ургуулсан ажээ. Энэ явдлаас хойш 9 сар 6 хоногийн дараа Итер хүү төрүүлсэн нь Биберийн хүүхэд гэнэ.
Бибер энэ талаар твиттертээ “Би ийм цуу ярианд автахгүй. Би тэр бүсгүйтэй “унтаа” ч үгүй. Тэгэхээр бодит амьдрал дээр байгаа зүйлстээ л анхаарлаа хандуулья” гэж бичсэн байна. Гэвч нэгэнт бүсгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Жастин Биберийг арванхоёрдугаар сард шүүхийн танхимд дуудаж л таарах нь.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ