
2020 он гэхэд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 100 их наяд юань (16,2 их наяд ам. доллар) болно.
ХКН-ын ТХ-ны дэргэдэх санхүү-эдийн засгийн төв бүлгийн тамгын газрын тэргүүний орлогч Ян Вэйминь өчигдөр ийм таамаглалыг танилцуулав.
“2020 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам. доллараас давах нь 2011 оны үзүүлэлтээс хоёр дахин их юм” гэж тэр дурджээ.
Хотын нэг оршин суугчид ногдох орлого жилд 7%, хөдөөгийн нэг хүнийх дараачийн есөн жилд жил бүр 6,7%-иар өссөн нөхцөлд л 2020 онд нэг хүнд ногдох орлогыг хоёр дахин нэмэгдүүлөх төлөвлөгөө хэрэгжинэ гэж Ян Вэйминь онцлон тэмдэглэсэн байна.
Энэ жил Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийн хурдцыг 7,5%-иас багагүй байлгах зорилт дэвшүүлсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ