
Дуучин, загвар өмсөгч Жессика Симпсон дахин жин нэмж эхэлсний учир тайлагдлаа. Тэрээр гэр бүлийнхэндээ, бас шүтэн бишрэгчдэдээ зул сарын баярын гэнэтийн бэлгээ дуулгасан нь “бие давхар” болсон тухай мэдээ байлаа.
Одоогоос долоон сарын өмнө тэрээр Максвелл Дрю Жонсон охиноо өлгийдөн авч байсан юм.
Харин дараагийн хүүхдээ хүү байгаасай хэмээн хүсч байгаа тухайгаа US Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Хосууд дараагийн хүүхдээ хүлээж байгаадаа тун баяртай байгаа аж. Жессика бие давхар болсноосоо хойш энгийн үеийнхээсээ 30 кг-аар жин нэмсэн байсан.
Гэвч тэрээр жин нэмсэндээ их бухимддаггүй байсан бөгөөд нэгэн удаагийн ярилцлагадаа “Ээж болох ямар гайхалтай гээч, надад энэ амьдрал минь бүхлээрээ таалагдаж байна” хэмээн ярьж байсан.
Харин тэрээр шаргуу бэлтгэл, дасгалын хүчинд эргэн хэвэндээ ороод удаагүй байгаа. Тэрээр хүүхдээ томрох хүртэл уран бүтээлийн ажлаа хийхээр хэд хэдэн ажилд ханцуй шамлан ороод байгаа гэнэ.
Өнгөрсөн талархлын баяраар тэрээр өөрийн twitter хуудсандаа “Би гэр бүлээрээ хамгийн аз жаргалтай талархлын баяраа тэмдэглэж байна” гэж бичсэний дараагаар түүнийг дагагчдын тоо 5.7 саяд хүрсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ