
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний өдөр явагдсан дүүргүүдийн ИТХ-ын сонгуулийн ирц бүрдээгүйн улмаас дүүргүүдийн сонгуулийн хорооны зарим хэсгийн санал хураалт хүчингүй болсон. Тиймээс дахин санал хураалтыг өнөөдөр зохион байгуулахаар болно. Тиймээс дүүргүүдийн ИТХ-ын дахин санал хураалт явагдах хорооны санал авах хэсэгт оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа сонгогчдод өнөөдөр 08.00-14.00 цаг хүртэл хугацаанд чөлөө олгохыг ажил олгогч холбогдох төрийн болон нийслэлийн төр, захиргааны байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтанд НИТХ-аас даалгасан байгаа. Ажил олгогч нь чөлөөг баталгаажуулахдаа сонгогчийн санал өгсөн тасалбарыг үндэслэл болгохоор болсон юм.
Д.Цэцэг
Дахин санал хураалт явагдах хэсгийн хороодын хаяг, байршил дарж үзнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ