
Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээ, дүнгээс үзэхэд энэ сарын 21-нд болсон Орон нутгийн сонгуульд аймгийн нийт сонгогчийн 58.71 хувь, нийслэлийн дүүргүүдийн нийт сонгогчийн 45.63 хувь сонгуульд оролцсон байна.
Нийслэлийн дүүргүүдийн зарим Сонгуулийн тойргийн хорооноос санал хураалт нь хүчингүй болсон хэсгийн дахин санал хураалт өнөөдөр болно.
Харин дахин санал хураалтаар ирц хүрэхгүй байвал яах вэ гэсэн асуудал тулгараад байгаа тэгвэл Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу ирц харгалзахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ