
АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид энэ сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өдөөн хатгалга хийхээс түдгэлзэхийг Умард Солонгост ятгах зорилготой байж болох үүднээс наймдугаар сарын дундуур БНАСАУ-д нууцаар зочилсон байж магадгүй гэж Өмнөд Солонгосын “Dong-A IIbo” сонинд бичжээ. Хэрвээ мэдээлэл нотлогдвол, энэ нь 2012 онд БНАСАУ-д АНУ-ын удирдлагын төлөөлөгчдийн нууцаар хийсэн хоёр дахь айлчлал байж болох юм.
Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэн эхний айлчлал нь “Кванмёнсан-3” хиймэл дагуул бүхий “Ынха-3” зөөгч пуужин харвах гэж бүтэлгүйтэхээс өмнөхөн дөрөвдүгээр сард болсон гэх. Дээрх сонины сурвалжлагчид дипломат бүлгийнхний нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгчийн мэдэгдсэнээр, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нэг нисэх онгоц Америкийн цэргийн бааз байдаг Гуам арлаас наймдугаар сарын 17-нд нисч, мөн өдрөө Пхеньянд иржээ.
“Нисэх онгоц наймдугаар сарын 20-нд Умард Солонгосоос явах хүртлээ Пхеньяны нисэх буудалд дөрвөн өдөр байжээ” гэж учрыг мэдэх хүн дурдаад, Америкийн агаарын хөлгийн нислэгийн чиглэл нь дөрөвдүгээр сард Пхеньянд ирсэн гэх Америкийн эрх баригчдын төлөөлөгчдийн явсан чиглэлтэй адилхан байна гэж онцлон тэмдэглэжээ. “АНУ арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Умард Солонгосын зүгээс зэвсэгт өдөөн хатгалга үйлдэхээс сэрэмжлэхээр оролдож, зохих санал тавьсан байж болох магадлал их байна” гэж дээрх төлөөлөгчийн хэлснийг сонинд дурдсан байна.
Америкийн нисэх онгоцонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн хэрэг эрхэлсэн ахлах захирал Дэниел Рассел юмуу АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Солонгосын хойгийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч Сидней Сейлер нарын аль нэг нь явсан байж болох талтай гэж таамаглаж байна. Баасан гаригт шилжих шөнө Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн уламжилснаар, Цагаан ордон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээг нотлоогүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ