
Алдарт Битлз хамтлагийн ахлагч Жон Ленноны эхнэр Иоко Оно өдгөө японы алдартай загварын компанид загвар зохион бүтээгч, загварын зөвлөх хийж байгаа. Харин саяхан тэрээр өөрийн нэрийн шинэ коллекцио танилцуулсан байна. Тэрбээр энэхүү коллекцио Жон Леннонд зориулсан аж.
Эрчүүдэд зориулагдсан нэлээд этгээд шинж чанарыг агуулсан загваруудаас бүрджээ. Биеийн нууцлаг газруудыг ил гаргахаас гадна зарим хэсгүүдийг чимэглэл болон тороор бүрсэн нь олны анхаарлыг ихэд татсан байна. Тэрээр загваруудынхаа тухайд “Би Ленноны гайхалтай биеийг харуулахыг зорьсон” хэмээн хэлжээ.
Түүний загварын шоуны нээлт Леннон, Иоко нарын хуримын ойтой давхцан болсон аж.

Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ