“Нэг хүүхдийн” бодлогод өөрчлөлт орно гэж Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гаригт мэдээлжээ. Одоо хот газарт аж төрж байгаа хосуудад хоёр хүүхэд төрүүлэх боломж олгож байна.
Одоо зөхөн хот газрын гэр бүлийн хоёрт ах, эгч, дүү байхгүй л бол тэд хоёр дахь хүүхэдтэй болох эрхтэй байгаа юм. Төрөлтөд хяналт тавих зорилгоор “нэг гэр бүл –нэг хүүхэд” гэдэг бодлогыг 1979 оноос Хятадад хэрэгжүүлж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна гэж шүүмжлэгчид мэдэгддэг юм.
“Нэг хүүхэдтэй байх” практик нь хятадын эмэгтэйчүүдийг албадан үр хөндүүлэх, өндгөвчийн гуурсаа боолгох мэс засал хийлгэхэд хүргэжээ. Шэньси мужийн нэг эмэгтэйн долоон сартай жирэмслэлтийг албадан таслуулсны дараа ширүүн мэтгэлцээн өрнөжээ. Харин хохирсон эмэгтэй болон түүний бүтээгүй хүүхдийн зургийг Интернэтэд тавьсан юм. Энэ хэрэгт холбогдолтой төрөлтөд хяналт тавьдаг түшмэдүүдийг жирэмсэн эмэгтэйг хулгайлж, түүний төрөл төрөгсдөөс мөнгө нэхсэн гэж буруутгажээ.
“Нэг хүүхдийн” бодлогын 30 гаруй жил настай хүмүүсийн тоо нэмэгдэхэд хүргэсэн юм. Ирээдүйд хүн ам эрчимтэй хөгшрөх нь Хятадын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болох юм гэж хүн ам зүйчид үзэж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ