
Уинстон Черчилль бол Британийн төр, улс төрийн зүтгэлтэн, Нобелийн шагналт. Мальборогийн герцогуудын язгууртны гэр бүлд төржээ. 1893 онд цэргийн хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг болох Сэндхёрстын хааны цэргийн сургуульд орсон байна. Сургуулиа бага дэслэгч цолтой төгсөж, хааны торгон цэргийн хороонд алба хааж эхэлжээ. 1896 онд “Daily Graphic” сонины цэргийн сурвалжлагчаар Куба руу явсан байна. Энд тэр Кубын алдарт навчин тамхинд орсон байна. Үүнээс хойш бас хэд хэдэн удаа “халуун цэгт” очиж, бас олзлогдож байжээ.
1900 онд Черчиллийн улс төрийн ажил эхэлж, Ланкашир гүнлэгээс парламентын гишүүн болсон байна. Дөрвөн жилийн дараа либералчуудын намаас төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялжээ. 1908 онд тэр дотоод худалдаа, дотоод хэргийн зөвлөл, хэдэн жилийн дараа дэлхийн нэгдүгээр дайны үед Британийн флотыг тэргүүлжээ. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд түүнийг тэнгисийн цэргийн хүчний лордоор дахин томилсон байна.
Чемберленийг огцорсны дараа ерөнхий сайд болжээ. 1955 онд их улс төрөөс явж, 10 жил тайван нам гүм аж төржээ. Энэ зууны аугаа их хүн 1965 оны нэгдүгээр сарын 24-нд таалал төгссөн юм. 2002 онд ВВС компаниас явуулсан санал асуулгаар түүнийг Британийн түүхэн дэх хамгийн гарамгай хүн гэж үзжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ