
Бараг бүх амьдралаа унтаа байдалд өнгөрүүлсэн 59 настай америк эмэгтэй Майами хотод нас барсан байна. Энэ нь Эдуарда О”Бара гэдэг эмэгтэй бөгөөд тухайн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг “Унтаж байгаа цасан охин” гэж нэрлэж байжээ. О”Бара 16 настайдаа чихрийн шижин өвчнөөс болж унтаа байдалд орж, түүнээс хойш 42 жил нэг ч удаа сэрээгүй байна. Эдуардагийн нүд нь байнга хараастай ч, ухаангүй байсан нь сонин юм. Тэр бусдын ярихыг сонсдоггүй, тэднийг таньдаггүй, ойр хавийгаа ямар нэг байдлаар хүлээн авах чадваргүй байжээ.

О”Бара унтаа байдалд орохынхоо өмнөхөн ээжээсээ: “Намайг орхихгүй гэж амла” хэмээн гуйж байжээ. Ээж нь насан туршдаа түүний хүсэлтийг нь биелүүлсэн байна.
Тэгээд дараачийн 35 жилийг Кей О’Бара охиныхоо хажууд өнгөрүүлж, түүнийг үргэлж арчилж, жаахан унтах юмуу шүршүүрт орох гэхдээ л хааяа 90 минут холддог байжээ.
2008 онд ээж нь нас баржээ. Харин түүний амлалтыг Эдуардагийн эгч биелүүлэх болсон байна. Тэгээд ч тэр “Унтаж байгаа цасан охиныг” нас барахад дэргэд нь байжээ. “Эдуарда нүдээ аниад л, диваажинд ээж рүүгээ явсан” гэж Колин О’Бара хэлсэн байна.

С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ