Cирид интернэт тасарчээ

img

Сирийн бүх нутагт интернэт ажиллахгүй байна. Мониторингийн Renesys компанийн мэдээлснээр, пүрэв гаригт орон нутгийн цагаар  12:26 минутад (УБ-ын цагаар оройн 19 цаг 26 минут – ред.,) сирийн IP-хаягуудын бүх 84 сүлжээ тасарчээ. Сирийн оршин суугчдад бас гар утас хэрэглэх хэцүү байгааг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлсэн байна. Босогчид хиймэл дагуулаар дамжуулан бие биетэйгээ харилцаж байгаа ажээ. Башар Асадын цэрэг сөрөг хүчинд саад хийх зорилгоор томхон тусгай ажиллагаа явуулж байгаа тэр нутагт телефон  утсыг тасалж,  Интернэт хаадаг  байна. Гэвч Сирийн Мэдээллийн яамны сайд Омран аз-Зуаби нийт орны хэмжээнд Интернэт тасарсанд  босогчид буруутай гэж зэмлэжээ. “Тэд интернэт-кабелийг тасалсан” гэж тэр улсын телевизийн сувгийн шууд нэвтрүүлгээр хэлсэн байна. Ердөө хэдхэн  нутагт л холбоо тасалдаж байгаа гэж сайд онцлон тэмдэглэжээ. Сирид засгийн газрын цэрэг болох сөрөг хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн 2012 оны гуравдугаар сард эхлэсэн бөгөөд янз бүрийн тоо баримтаас үзвэл, 20-30 мянган хүн амь насаа алдаад байна. Сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардаж байгаа ч,  тэр албан тушаалаа орхихоос татгалзаж, “ард түмний үлэмжхэн дэмжлэг хүлээж байгаа” гэж  мэдэгдэн, Сирид “гадаанын хуйвалдааныг” ямар ч байсан ялна хэмээн амалж байгаа юм. Дайныг дуусгавар болгохын тулд Асадыг тус орноос саадгүй гарч явахад туслахаар Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон санал болгожээ.  Гэвч Сирийн төрийн тэргүүн энэ саналыг няцаагаад: “Би  хаа нэг тийшээ  гарч явах өрнөдийн тоглоомын этгээд биш. Би сири хүн, Сирид төрсөн, Сирид аж төрөх ёстой, Сиридээ үхнэ” гэж хэлсэн байна. АНУ сөрөг хүчинд хүмүүнлэгийн болон материал-техникийн тусламж үзүүлэх зорилгоор Сирийн мөргөлдөөнд  хөндлөнгөөс идэвхитэй оролцохоор бэлтгэж байгааг Обамагийн засаг захиргааны хэд хэдэн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Түрүүнд нь америкийн засгийн газар Асадыг эсэргүүцэгчдийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Франц, Их Британи, Турк болон Арабын улсуудын холбооны орнууд мөн ингэж хүлээн зөвшөөрсөн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ