Эрчим хүчний сайд М.Сономпил илтгэл тавина

img

Эрчим хүчний салбар үүсч хөгжсний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөнд 14.00 цагаас баярын хурал зохион байгуулах гэж байна. Хурлыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлж, Эрчим хүчний сайд М.Сономпил "Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавих юм. Мөн орон нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд маргааш тус салбарынханд зориулсан бөхийн барилдаан болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрчим хүчнийхэндээ баярын мэнд хүргэе. Та бүхний минь хичээл, зүтгэлээр тулганд гал асаж, гэрэл гэгээтэй байгааг олон олон хүн ойлгодог гэдэгт итгэж байна.
2012-11-30