Сонгогчид их л хойрго байна даа
Зөвхөн ганцхан хэсгийг харахад л ийм төрх ажиглагдаж байна.
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийг сонгуулийн санал дахин хураах байр болгосон тул сурагчдыг нь энэ өдөр амраажээ.
Санал хураах ажиллагаа өглөөний 07,00 цагаас эхлэх ёстой ч иргэд сонгуулийн байр бус тус тусын ажил руугаа яарах ажээ.
Эмээ, өвөө нар ч үзэгдэхгүй байв. Одоогийн байдлаар дүгнэвэл сонгогчид их л хойрго байна даа.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ