Чомбо Гомбо болсон нь

img

1990 оноос хойш Монголд болсон бүх л сонгуулийг МАН зад луйвардаад сурчихсан, гаршчихсан байв. Иргэд өөр сонголт хийсэн ч, ялалт нь МАН-д ирдэг нэг гажиг тогтолцоо байсан юм. 2008 оны УИХ-ын  сонгууль болов.  Дийлэнх иргэд  ардчилалд саналаа өгсөн гээд байсан ч ялалтыг  МАХН хүртэв.  Номхон томоотой ч тэснэ тэснэ гэхэд хичнээн жил тэсэх вэ. Монголчууд тэсэрлээ. Хуучин коммунист намын байрыг шатаалаа. Энэ луйврыг хэн хийж сонгуулийн дүн яаж гарахыг хэн шийддэг байсан гэж санана. МАН-ын гар хөл болсон мөнгө төгрөгөөр угжигдаж сурсан, хэсэг хороо багийн дарга нар. Хэн ялахыг хэсгийн дарга нар мэднэ гэсэн хэлц үг ч хүртэл гарсан. Хариуцлага тооцдог сонгуулийн шинэ хууль, хүнд нэг л байдаг цахим үнэмлэх, харгүй тоолдог электрон машины буянаар  УИХ-ын сонгууль ч, нийслэлийн сонгууль ч  жам ёсоороо болж өнгөрлөө. Сонгуулийн луйврыг гардан хийдэг газар нь баг, хороо, хэсэг. Гаршчихсан луйварчид нь  хороо, хэсэг, багийн дарга нар байсан юм. Луйврын олон хэлбэрээс хамгийн найдвартай нь “царцаа” буюу  өөр хорооны сонгогчийг олноор байршуулах байлаа. Би элдвийг нуршихаа болин баримт түшин өгүүлнэ. Түүнийгээ УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, цагдаа, тагнуулын байгууллагаар шалгуулахыг хүслээ. МАХН хотод нэг хороонд 350-420 “царцаа” байрлуулсан нь судалгаагаар тогтоогдсон юм. Лхамжавын Давийчомбо гэдэг иргэний амьдардаг газар нь уг нь Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг наймдугаар байрны 57 тоотод амьдран суудаг ажээ. Нас сүүдэр эдүгээ 62-ыг зооглосон төрийн эрхийг хууль бусаар авах сонгууль будлиантуулахад оролцоод, өөрөө гол дүрд нь тоглоод байхааргүй тэтгэврийн буурал ажээ. Ах дүү танил тал нь бүгд Чомбо гуай гэх бөгөөд  албан ёсны нэр нь Лхамжавын Давий-Чомбо ажээ. Давий-Чомбо гуай сонгууль будлиулахын тулд бас өөрөө хороон Засаг дарга болохын тулд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга болж Сонгогчийн нэрсийн жагсаалтад Лхамжавын Давий-Гомбо нэрээр оржээ. Тэрээр бас зайтай нэгэн болохоор өөрийнхөө цахим үнэмлэхийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны улаан булангийн манаачийнд амьдардаг Давий-Гомбо гэж гаргуулан сэргэлэнтэв. За ингээд “Түмний нэг” кинон дээр гардаг Баруун аймгийн Батсайхан Зүүн аймгийн Гүрсэд болдог шиг. Баянгол дүүргийн Чомбо, Чингэлтэй дүүргийн Гомбо болон хувирав. Амьдардаг газар нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “улаан булан” Хайлаастын 10 дугаар гудамжны манаачийнх болов. Тэр манаачийнд хороон дарга Гомбо гуайгаас эхлээд хорооны нийгмийн ажилтан Ч.Нарангуа гэгч ч хамт амьдардаг.  Уг нь Чомбо гуайн хань нь Тунгалаг гэдэг эмэгтэй байх ёстой гэнэ. Сонгогчийн нэрсийн жагсаалтын бүртгэлээр бол манаачийнд дор нэр дурьдсан 15 хүн амьдран суудаг ажээ. Дээрх 15 хүн орон нутгийн сонгуулийн 28 дугаар хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. Үнэндээ бол Гомбо гуай болон түүнийг тойрсон 15 сонгогч нэгэн манаачын дээвэр доор амьдардаг гэвэл худлаа. Өнөө царцаа гэдэг луйврын технилоги энэ. Нийгмийн хамгааллын хөрөнгө, буцалтгүй тусламжнаас эхлээд хороон даргын унац тун их. Ялангуяа дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болчихвол бүүр ч орлоготой. Гомбо гуай төрөлх Чомбо нэрээрээ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшлээ. Хамгийн хачирхалтай нь Чомбо гуайг Гомбо биш гэдгийг хамт амьдардаг хорооны нийгмийн ажилтнаас эхлээд иргэний бүртгэлийн ажилтан, орон нутгийн сонгуулийн хэсэг тойргийн хорооны дарга нар бүгд мэдэж байгаа. УИХ-ын өргөдөл гомдлын байнгын хороо, цагдаагийн газар, тагнуулын газар энэхүү Чомбо болсон Гомбо гэгчийн гэмт үйлдлийг  эрүүгийн хууль, сонгуулийн хуулийн дагуу шалган тогтоож өгөх шаардлагатай байна. Иргэний цахим үнэмлэх нь Гомбо гэж гарсан боловч Чомбо  гэдэг нэрээр дүүргийн иргэдийн хуралд МАН-аас нэр дэвшчихсэн тууж явна лээ. Г.Дашрэнцэн -Зөвшөөрөлтэйгөөр нийтлэв-

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НАЙДАЛ:
Долзодмаа өөртөй итгэлтэй бол ийм увайгүй аргаар нөгөө нэр дэвшигчээ муулаад яахав дээ.ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ИЙМ ӨЧҮҮХӨН ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА
2012-12-01
Хүн чанар хэрэгтэй:
НИЙСЛЭЛ ТАЙМС сонин АН с нэр дэвшигч Долзодмаагийн ажилладаг сонин .Нэр дэвшихээ хэн хэн нь мэдээгүй байхад цахим үнэмлэх бичигдэж,ч үсгийг г болгож андуурсан тухайн үеийн ажилтны буруу.Давий гуай,Долзодмаагийн талийгч аав хоёрыг багын үй зайгүй дотны найзууд,хэн хэндээ их тус болж явсан 2. Долзодмаа залуу хүн гэхэд чи бас дэндүү муухай хүн чанаргүй,Бичсэн нийтлэлийнхээ гол баатар нь чи өөрөө л байна шүү дээ,чи өөрөө л амь тэмцээд ийм юм зониож бичээд....Аав чинь амьд байсан бол 2 ууланд нь амжилт хүсэд шудагра байхыг хүсэх байсынсан бх.Аавынхаа ясыг бүү өндөлзүүл,хүнлэг хүн чанартай хүн л бусдын бусдын төлөө явдагийн.Залуу хүн ойлгохыг хичээгээрэй.
2012-12-01
bb:
Cham shig yzeltei petuhnuud baixgui bol mongol xogjinoo yxej dald or
2012-12-01
5112:
ЮУ ҮНЭН БЭ??? ЭНЭ ҮНЭН... МАН /МАХН/ Л ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА. БҮР ТЭГЭХ ТЭГЭХДЭЭ С.БАЯР ҮҮНИЙГ МАШ ЧАДАМГАЙ НАЙРУУЛСАН Ч ЭНЭ НЬ ИЛЭРЭХИЙН ЦАГТ АМЕРИК РУУ ЗУГТСАН... ЕР НЬ МАН-ЫНХАН Л ЛУЙВАР БУЛХАЙГ ҮНЭМШИЛТЭЙ НЬ АРГАГҮЙ ХИЙЖ ЧАДДАГ, ТҮҮНИЙГ НЬ НЯМДОРЖ,Н.ЭНХБОЛД, ЛҮНДЭЭ, ТЭГЭЭД ДАГАЛДАН БАЯСАГЧ НУСГАЙНУУД НЬ МӨНГӨ ГОРЬДОН УУХАЙЛДАГ. ШУДРАГА ЮМ БҮХНИЙГ УЛЛАН БАЙЖ ҮГҮЙСГЭДЭГ НЬ ЭНЭ НОВШИЙН НАМЫН ГЭМ БИШ ЗАН НЬ, ИМИДЖ НЬ БОЛСОН... ЗАЙЛААСАЙ...
2012-12-01
Zochin:
АН-н нөхдөө үнэн худал юм бичиж PR хийхээ болих хэрэгтэй л байна даа
2012-11-30
Эзэн:
Энэ нийтлэл бичсэн тэр Дашцэрэн гэж баагий АН-с мөнгө аваад зөвшөөрөлтөй нийтлэв гээд доор нь бичсэн байна
2012-11-30
boovtoi:
yutai genee
2012-11-30
AH-n mashin mun, uildverlesen ANU-d ni hurtel asuudal uusgeed baihad. AH amerikiin heden darga tseregt guij baij heden programm suulguulj zaalguulj avaa biz de.
2012-11-30
abto mashin baritsaalj zeel olgono bid tanii zeeliig 10 minutiin dotor shiidej ogoh bolno utas 99108696 95909200
2012-11-30
Mashinaar luivardah gej uy baih ve dee -r zuun bolchihood baihad huruugaa shulsdeed garaar tooloh uym baina l daa
2012-11-30
Uneneeree l baiya l daa Odoo boloo shuu dee
2012-11-30
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-11-30
ninjaa:
MAN ODOO BOLNOO, ARD TUMNIIG BISHGUI MALALLLA
2012-11-30
Алтай:
За битгий солиор. АН одоо машинаар бөөн бөөнөөр нь луйвардаж байгаа нь тэгээд ардчилал юм уу. Гараар тоолдог байхад харин ханатай байсан. Ардчилалд өгсөн гээд байхад гэж юугаа солиороод байгаа юм бэ. Өгснийг нь хэн мэдсэн юм бэ. Ялагдсан уурандаа Магнай, Батзандан, Жаргалдсайхан гурав л үймээн самуун дэгдээсэн биз дээ. Энэ нэг бичиг үсгийн чадваргүй юм юу гэж солироод байгаа юм бэ.
2012-11-30
bb:
Cham shig yzeltei petuhnuud baixgui bol mongol xogjinoo yxej dald or
boovtoi:
yutai genee