
Дээд шүүхэд эхэлсэн Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг нарт холбогдох шүүх хурал ирэх долоо хоногийн баасан гариг хүртэл хойшиллоо. Шүүх хуралд оролцохоор бичгээр хүсэлт гаргасан Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргажээ. Дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасныг үндэслэн дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг долоон хоногоор хойшлууллаа.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх бүрэлдэхүүнд хандан шүүх бүрэлдэхүүн томилсон танилцуулах хүсэлт гаргасан. Мөн өмгөөлөгч С.Нарангэрэл хурлыг товыг албан ёсоор зарлаагүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Дээд шүүхээс С.Нарангэрэлийг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэжээ. Харин О.Сайнбилэгийн хувьд хүсэлтийг хүлээн авч, шүүх хурал хойшлов.
Дашрамд дурдахад, анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар яллагдагчаар татан Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 2-нд дөрвөн жилийн хорих ял оноож байв. Түүний хамсаатан Д.Дуламсүрэнд зургаан жил, До.Чулуунбаатарт 5.1 жил, Ж.Мягмаржаргалд зургаан жилийн хорих ялыг тус тус оноосон юм. Гэхдээ 2009 онд гарсан Өршөөлийн хуулийн дагуу шүүгдэгч нараас тус бүр гурван жилийн ялыг хасаж Н.Энхбаярт дөрөв, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт гурав, До.Чулуунбаатарт 2.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ