Х.Тэмүүжин БНАСАУ-д айлчлав

img

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд БНАСАУ-ын Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Ри Мён Сүгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намд бараалхав. Сайд Х.Тэмүүжин Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг эрх ашигт тулгуурлан тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн харилцаа, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, БНАСАУ-ын Ражин боомтыг хөнгөлттэй нөхцлөөр ашиглах, Монгол Улсын барилга, зам тээврийн томоохон төслүүдэд солонгосын нарийн мэргэжлийн ажиллах хүчийг авч ажиллуулах зэрэг тодорхой асуудлаар санал солилцов. Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын АТАХЯ-ны сайд Ри Мён Сүтэй хэлэлцээ хийж, хоёр орны хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Талууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, боловсон хүчнийг бэлтгэх, сургагч багш солилцох, урлаг спортын салбарт хамтын ажиллагааг  хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Төлөөлөгчид мөн АТАХЯ-ын дээд сургууль, криминалистикийн төв, зам хөдөлгөөний удирдлагын төвтэй танилцаж, тусгай хүчний үзүүлэх тоглолт үзэж сонирхов. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг БНАСАУ-д айлчлахад Авилгатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, ЦЕГ-ын дарга Б.Билэгт болон ГХЯ, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яамны албаны хүмүүс дагалдан явав хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaza:
xaxaxa boldog gazraasaa ch syraltsax ni dee ? eryy shyylt ardchilaliig nyxchin darax zergiig ix sain syrgadag shyy naad North Korea chin
2012-12-01
as:
nohoi temka
2012-11-30
lu, boldyn gertee baisnyg tooloh ni hamaagui hyalbar bolchhood baina shu de ai huurhii amaar ajillana gej ene de
2012-11-30
tui shoort ochij ochij daranguilagchdaas turshlaga sudlah, hamtarch ajillah geree baiguuldag,, za neeree zuv ch yumuu da edniihen daranguilal usgeed baigaa sh de taarna taaran temuujingiin davarsan deerengui turhund yag taarna AMJILT ene bol shinechleliin ariun salhi sevelzej baigaa ni ene
2012-11-30
Сайд нар гадаад явахгүй гэсэн үү байнга гадаад явна гэсэн үү ойлгох оо болилоо
2012-11-30
lu, boldyn gertee baisnyg tooloh ni hamaagui hyalbar bolchhood baina shu de ai huurhii amaar ajillana gej ene de
Amartuvshin:
Ene temuujin said Hoid Solongosoos turshlaga sudlah gej baigaam baih daa? ih l ur ashigtai bolson baih daa! tednees surah yum ih bi de. Dotood yaam ni buh zuilee hyanadag udirddag tsag baisan da. huuchin ruu gaa l ergej orood baina da. shinechlel yum bailgui de
2012-11-30