Нийслэлийн төсөв батлагдлаа

img

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, нийслэлийн Аудитын газрын үйл ажиллагааны тайлан, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг зургаан багц асуудлыг хэлэлцэн баталсан байна. НИТХ-ын ээлжит хуралдаанаар  хэлэлцүүлж батлагдсан төсвийн гол агуулга нь төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Мөн энэхүү хуралдаанаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас газар эзэмшүүлэх асуудлаар тавьсан хүсэлтийг хэлэлцэн батлажээ Харин нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас Баянзүрх дүүргийн 87-р сургуулийн спорт заал,  Сонгионхайрхан дүүргийн 21-р хороо “Аж ахуйн хашаа, склад, Хан-Уул дүүрэг 14-р хороо Гүний худагын  барилга гэсэн гурван объектыг хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаас хасах саналыг оруулж энэхүү санал олонхийн саналаар дэмжигджээ. Нийслэлийн ирэх оны газар зохин байгуулалтын төлөвлөгөө НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн саналыг авч батлагдлаа. 2013 онд газрын харилцааны чиглэлээр Нийслэл хотод хэрэгжүүлэх нийт 409 ажлыг 8 бүлэгт хамруулан төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sport zaal huvichlaad bhdaa yahavde, heden suragch nariin togloj hicheelledeg zaaliig ni duriin kompanid huvichilchihaad hicheeliig ni oruulku bolgoh yumuu, balai yumaa neeren.
2013-01-27