Сонгуулийн автоматжуулсан систем ЛУЙВАР хийхгүй гэх баталгаа байна уу

img

2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл “7 сарын 1” гэх нэрээр түүхэнд бичигдэж тод гэгчийн хар мөр үлдээсэн. Харин “7 сарын 1” улстөрчдийн тархинд юу суулгаж, юу бодогдуулсан нь төдийлөн тодорхой биш. Ямарч л байсан сонгуулийн хуулийг өөрчлөх, мөн сонгуулийн санал хураалтыг автоматжуулах нь зөв гэсэн санааг суулгаж өгсөн гэдэг нь ил харагддаг. Гишүүд энэ асуудлыг хэлэлцэх үед гарсан шинэ саналыг авч үзэхдээ  “7 сарын 1” шиг үйл явдал болохгүй гэх баталгаа байна уу хэмээн ёс юм шиг асуудаг болсон нь дээрх саналыг баталдаг. Намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн эрх баригч хоёр намыг талцуулж эхэлсэн сонгуулийн хуулийг өөрчлөх, мөн сонгуулийн санал хураалтыг автоматжуулах системийн талаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны гишүүн Ж.Батсуурийн ахласан ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 20 гаруй, найруулгын чанартай 14 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Хэдийгээр байнгын хороод хийгээд ажлын хэсэг ирэх онд болох сонгуулийг автоматжуулах нь зөв гэж байгаа боловч автоматжуулсан систем ЛУЙВАР хийхгүй гэх баталгаа байна уу. Энэ хууль батлагдсанаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Мэдээллийн технологийн төв байгуулагдаж, санал тоолох автомат машины найдвартай ажиллагааг хангах ажлыг хариуцан гүйцэтгэх гэнэ. Мөн сонгуулийн автоматжуулсан системтэй ажиллах хүмүүсийг энэ төвд сургаж бэлтгэн автомат техникийг ажиллуулах эрхийн тусгай гэрчилгээ олгоно. Автоматжуулсан системийн программ хангамжийг баталгаажуулан хэрэглэх үүргийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар төсөлд тусгасан гээд сонгуулийн “Аюулгүй байдал”-ыг хангах талаар нэлээд олон асуудал нэмэгджээ. Тэдний ярианаас үзвэл 2012 оны сонгууль луйврын сонгууль болохгүй гэх баталгааг хаа хаанаас нь хангаад өгч байгаа аж. Харин асуудлыг хэлэлцэх үеэр сонгуулийн автоматжуулсан системийн захиалагч нь Сонгуулийн ерөнхий хороо байх ёстой, харин гүйцэтгэгч нь мэргэжлийн өөр байгууллага байж болох юм гэдэг санаа гарсан. Мөн сонгуулийн автоматжуулсан систем гэдэг нь зөвхөн хэдэн техник биш, үүний цаана улс төрийн том хариуцлага байгаа гэдгийг анхааруулахад илүүдэхгүй гэсэн санал ч гарсан. Түүнчлэн цахим баримт бичиг, цаасан баримт хоёр зөрвөл аль нь хүчинтэй байх ёстой, эндээс том маргаан үүсч мэдэх учраас электрон баримтыг албан ёсоор төрийн баримт бичиг болгож хуульчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа ч гишүүд илэрхийлсэн ч энэ нь эцсийн байр суурь биш. ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦАХИМ САНАЛ ХУРААЛТАД ХЭРЭГТЭЙ ЮУ Ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь цахим гарын үсгийн тухай хууль батлагдаагүй байгаа учраас энэ талаархи заалтыг төслөөс хасах санал оруулж байгаагаа хэлсэн ч байнгын хорооны гишүүд энэ саналыг дэмжээгүй юм. Энэ үеэр гишүүн Ч.Сайханбилэг хуулийн төслийн цахим гарын үсэгтэй холбоотой тодорхой хэсгийг цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар дагаж мөрдөхөөр оруулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Цахим гарын үсгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч З.Энхболд уг хуулийн төслийн явц байдлын талаар хэлэхдээ, Засгийн газраас оруулж ирсэн төсөлд цөөн хэдэн компанийн хүрээнд цахим гарын үсгийг хэрэглэхээр тусгасан байсныг ажлын хэсэг иргэн бүр хэрэглэхээр тусгах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр төслийн зарчим өөрчлөгдсөн тул төслийг Засгийн газарт буцаасан юм. Засгийн газар энэ дагуу төслөө өөрчилж оруулж ирсэн, хуулийн төсөл удахгүй батлагдах байх. Иргэний цахим үнэмлэхний дотор талд тухайн иргэний цахим гарын үсгийг баталгаажуулж байршуулсан байх юм гэсэн тайлбар өгсөн. Үнэхээр л гишүүд луйврын сонгууль хийхгүй гэсэн байр суурийг баримталж байгаа бол цахим гарын үсэг хэрэгтэй нь ойлгомжтой асуудал. СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН МАШИНЫГ 25.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АВНА Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн автоматжуулсан машин авахад зориулан 2011 оны улсын төсөвт 24 тэрбум төгрөг тусгасан талаар хөндсөн. Энэ талаар гишүүн Р.Раш төсөвт тусгасан энэ мөнгө нь техник хэрэгсэл нийлүүлэх талын үнийн саналтай тохирч байгаа эсэхийг лавлав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, УИХ санал тоолох автомат машин авах зориулалтаар төсөвт 24 тэрбум төгрөг тусгасан. Нийлүүлэгч талтай гэрээ хэлцэл хийж байж үнийн дүнг тохирно. Одоогийн багцаагаар гаалийн татварыг оруулж тооцоход автомат машины нийт үнэ 25.8 тэрбум төгрөг байхаар байгаа гэсэн хариулт өгсөн юм. Юутай ч бид но-той ноцтой сонгууль явуулахгүйн тулд 25.8 тэрбум төгрөгийг улсын халааснаас гаргах нь. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2,5 тэрбумын тоолдог машин гэж хаана ч байхгуй. Наад монгийг чин хэдхэн луйварчин хувааж иднэ. Монголчуудыг сайхан доромжлох юм даа!
2011-11-06
Сайхан луйвар хиих гэж б-на! Монголийн ард тумен ч уеийн уед дарлуулсаар дуусах тавилантай юм байна л даа!
2011-11-06
одоо энэ 76 -г дахин сонгов Ёстой идэж ууж хандаггүй хүмүүс Дээрээс нь нутаг усархаг, гар хөл бологсодтой тэдгээрийгээ л албан тушаалд тавидаг бузар хүмүүс
2011-11-05
avtomat mashinaar sanal ugsuniig mgl ulsiin hemjeend computeriin hedhen injener hynana.Bichigeer ugsun sanaliig toirog tus bur deer 85 baagii hynana.za tegeed alin iluu bulhai orohgui bhiig ta oilgoj bga bizdee.heden computer dun medeeg hynsan ulsuudiig yajch hahuuldij bolno.
2011-11-04
jinhen harin luivar hiishdee avtomat mashinaar sanal ugsun uguuguig dorn medeed ene tal deer busad sanaliig uuriin bolgoh bolomjtoi hamgiin tom luivar yum shuudee
2011-11-04
Saikhanbileg ch Munkhbatiinhaa huuliig sain hootsoldoj baina daa.
2011-11-04
Энэ их хөрөнгө мөнгийг хууль эрх зүйн ямар ч орчиныг нь бүрдүүлээгүй асуудалд зарах гээд байх юм. Үнэндээ ч яаж ч бодсон ийм их хөрөнгө орохгүй . Наад ажилаа мэдээлэл технологийн газарт хариуцуулах хэрэгтэй. хөндлөнгийн хяналт тавих хэрэгтэй. сонгуулийн хороо бас давхар хяналтаа тавиад хариуцлага хүлээх хэрэгтэй.
2011-11-04
abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 mintuiin gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-04
Наад машин чинь 2,5 тэрбум байдаг юм малаа үхэр ээ
2011-11-03
Uneedriin zuunii medeeg unshaarai. Songoson USA-n ES&S, Korean companii tuhai medeelel garsan bna lee. MAHAN ch gaarch ,davarch bna daa.
2011-11-03
z. enhbold gishuunii biznes. boon bayar. avgaidaa bulgan shuub koomoor n avch ogno gechihsen guij baina lee.
2011-11-03
estoi butehgui yum hiih yum daa. Delhii deer avtomat mashinaar sanalaa tooldog negch oron baidadgui yum. Harin haaya neg turshaad amjilt oloogui uls baigaa yu. Hunii avahgui baigaa hend ch hereggui machiniig 28 terbumaar avaad yah yum bilee.
2011-11-03
MAN-AN 2 bgaa tsagt luivargui songuul hezee ch bolohgui dee
2011-11-03
kkk luivar ulam l gaarna
2011-11-03
z. enhbold gishuunii biznes. boon bayar. avgaidaa bulgan shuub koomoor n avch ogno gechihsen guij baina lee.