Д.Болдын тоглолтын тасалбар нь “хөөрөгний даалин”

img

Дуучин Д.Болдын бие даасан “Монгол поп” тоглолт энэ сарын 24, 25, 26-нд UB palace-ын  их танхимд болох гэж байна. Тиймээс өнөөдрөөс тасалбараа албан ёсоор борлуулж эхэлжээ. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг ба Монгол үндэсний уламжлал язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж байгаа “Монгол поп” урсгалын хүрээнд хөөрөгний даалинг бэлгэдэн гурван өдрийн тасалбараа гурван өөр өнгө, хэв маягаар хэвлүүлсэн байна. Монголчууд эрт дээр үеэс хүний амар мэндийг мэдэхдээ хөөргө зөрүүлдэг байсан нандин уламжлалыг Д.Болд тасалбараараа ийн уламжлан харуулахыг зорьжээ. Д.Болд 2006 онд “Хайрын хүч”, 2007 онд “440 hz”, 2008 онд поп стилийн “Амьдралын гол дүр”, R & B стилийн “Only you”, 2010 онд “Би чамд хайртай”, 2011 онд “Монгол поп” цомогоо тус тус хэвлүүлсэн. 2011 онд толилуулсан цомгоороо “Монгол поп” хэмээх шинэ урсгал гаргаснаа зарласан ба энэ урсгал бусад хамтлаг, дуучдын уран бүтээлд тусгалаа олсон нь, түүнийг шинийг санаачлагч, бусдыгаа манлайлагч гэдгийг илтгэн харуулсан гэж фенүүд нь үнэлдэг. “Монгол поп” тоглолтын өмнөхөн түүний “My duets” шинэ цомог нь худалдаанд гарах аж. Дуэт дуугаараа гаргасан энэ бүтээл нь түүний бие даасан долоо дахь цомог болж байна. Тэгэхээр  хөдөлмөрч, манлайлагч тэрбээр “Монгол поп”-оороо бие даасан дөрөв дэх тоглолтоо үзэгч, фенүүддээ өргөн барьж байгаа нь энэ юм.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wish you all of successes
2011-11-04
giinaj duuldag ta nar yu gj bodoj ba
2011-11-04
sanal neg baina neg ih oligtoi yum bolohgyi
2011-11-04
XEN UZDEG YUM BE?
2011-11-04
ENE ELGIIN PIZ-G XEN UXDEG YUM SHATAX BII DEE
2011-11-04
amjilt hvse.vnheeriin sain uran bvteelch shvv.
2011-11-03
huurug bol chinese traditional culture its so sad becuz we using it and believing its our thing we dont know who are we
2011-11-03
mangar batsaaniig odoo boliuulaazee !!! muu nusan taglaa
2011-11-03
Үнэн шүү. Хөрөг бол дундад улсын соёл. Одоо Тайванд байгаа аль Чанкайшийн ЗГ үед дөрвөн гарсан хөгшинд дэлхийн хамгийн үнэтэй хөөрөг байдаг.
2011-11-03
Ymar yumnih ni udesnii baih we. Huurug chin hujaagaas orj irsen yum sh dee,
2011-11-03