
Дорнод аймгийн ИТХ өчигдөр хуралдаж, 18 төлөөлөгчийн саналаар МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнг томилжээ. Засаг даргын суудлын төлөө МАН-аас М.Бадамсүрэн, АН-аас Д.Цэрэнчимэг нар өрсөлджээ.
М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргад сонгон томилж буй ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдөр хүргүүлэхээр болжээ.
М.Бадамсүрэн 2001-2003 онд “НИК” ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газарт ШТС-ын эрхлэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн аймаг дахь салбарын дарга, 2009 оноос Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ