11 аймгийн 27 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

img

Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас 30 орчим хувьд нь 10 см-ээс дээш зузаан цастай байна. Тухайлбал, Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх сум, Завхан аймгийн Идэр, Сонгино сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Уянга, Хархорин, Хужирт сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Дэлгэрхаан, Ховд аймгийн Чандмань сумын зарим нутгаар цасны зузаан 20-50 см, шуурч хунгарласан газраа 60-130 см хүрсэн долоон аймгийн 16 суманд мал бэлчээрээр өвс, тэжээл олж идэх боломжгүй болжээ. Мөн Архангай аймгийн Жаргалант, Хашаат сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хүдэр сум, Төв аймгийн Баян-Өндөр, Бүрэн, Өндөрширээт, Цээл, Угтаал, Эрдэнэсант сум, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагаан-Уул, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр сум, Хэнтий аймгийн Дадал сумдын зарим нутгаар цасны зузаан 10-19 см хүрсэн 11 аймгийн 27 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс харахад арванхоёрдугаар сар, ирэх нэгдүгээр сард цас олон жилийн дунджаас ахиу орж, цаг агаар нэлээд хүйтэн байх нь одоо цас ихтэй байгаа нутгаар цасны зузаан улам нэмэгдэж иргэдэд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ, малын бэлчээрлэлтэд хүндрэл, бэрхшээл үүсч, малчдын амьдрал ахуй, улс орны нийгэм эдийн засагт хохирол учирч болзошгүй юм.  

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

malchdad:
zyd bolohoos yritaj malaa mah bolgoj zarval ta nart heregtei shu
2012-11-30