Хиллари Клинтон ДОХ-ын эсрэг төсөл боловсруулав

img

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ДОХ-ын эсрэг тэмцэх өдрийг тохиолдуулан дэлхий нийтийг айдаст автуулах томоохон асуудлын нэг болоод буй ДОХ-ын вирусыг усгах, тэрхүү өвчнөөр өвдөн шаналж байгаа олон хүмүүст зориулан шинээр хэрэгжүүлэх төсөл боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна. Энэхүү төсөл нь ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн санаа бодлыг нэгэн ухагдахуунд чиглүүлэн мэдлэг  олгоход чиглэж байгаа аж. Энэхүү төслийн нэгдүгээр шат “ ДОХ-ын айдасгүй эрүүл үр удам” уриан дор хэрэгжүүлэх юм. Ингэснээрээ энэхүү аюулт өвчний тархалтыг зогсоох,  2008 оноос хойш эрчимтэй туршилт  хийж байгаа ДОХ-ын эсрэг эм,  тарилгыг гарган авахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Хатагтай Клинтон төслийг “ДОХ- эсрэг тэмцэх тусламжийн төсөл” хэмээн нэрлэсэн байна.  Тэрээр мөн ДОХ-ын эсрэг тэмцэх сангийн гишүүн болон элссэн тухайгаа хурлын үеэр цохон тэмдэглэжээ. Хатагтай Хиллари Клинтон  “Бид хамтдаа зүтгэж чадвал,  ДОХ-ын халдваргүй эрүүл үр удмыг бий болгож чадна. Үүний тулд гагцхүү энэ өвчнөөр өвчлөгсдийн тоог нэмэгдүүлэхгүй байх,  хамгийн оновчтой дархлаажуулалтын бэлдмэл гарган авахад анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал бид бүхэн хамтдаа энэ асуудлыг даван туулах болно” гэв. ДОХ-ын эсрэг тэмцэх дэлхий нийтийн өдрийн бэлтгэл ажлын хүрээнд олон судалгаа, тооцоо гаргасан байна. ДОХ-ын вирусаар өвчилсөн хүмүүсийн дундах судалгаагаар тэдгээр хүмүүсийн дийлэнх нь бэлгийн цөөнх буюу ижил хүйстэн эрчүүд болоод, трансжендэрүүд, бага насны хүүхдэд эмэгтэйчүүд зонхилж байна. Сүүлийн зургаан жилийн дотор энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо даруй 25 хувиар нэмэгдсэн аж. НҮБ-ын ДОХ-ын эсрэг үндэсний төвийнхөн дарга “Бид өмнөхөөсөө ч  илүү хурдтай,  илүү ухаалаг байх шаардлагатай болж байна. 2015 он гэхэд бид өнөөгийн ярьж байгаа төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлсэн байх ёстой. Үүний тулд чадах бүхнээ хийх ёстой” хэмээн хэлжээ. ДОХ-ын вирусын халдвар дунд болон бага орлоготой орнуудын хүн амд илүү хурдацтай тархаж байгаа юм. Эдгээрээс Африкын орнууд хамгийн аюултай төвшинд хүрсэн. Дэлхий нийтийн ДОХ-ын вирусээр өвчилсөн хүмүүсийн дийлэхийг нь 13-24 насныхан эзэлж байгаа нь бидний хойч үед нүүрлэж байгаа аюулын харанга болон дэлдэж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ