Ерөнхий сайд зодоон хийсэн гэв үү
Сайд нарын дунд зодоон өрнөжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нар өнөөдөр заамдалцаж, чи би-дээ тулан ширүүхэн маргасан талаар эх сурвалж өгүүллээ. Тэдний хоорондын маргаан зарим гишүүдийг тангараг өргөхтэй холбоотойгоор эхэлсэн гэнэ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал ч яригджээ.
Ямар ч байсан Ерөнхий сайдын өрөөнд өрнөсөн энэ зодоон гэхэд хэтэрсэн болохгүй заамдалцаан улс төрийн өнөөдрийн үйл явцтай холбоотой ч байж болох. Гишүүдийн ирц бүрдээгүйгээс шалтгаалж өнөөдөр хуралдах ёстой байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болоогүй юм. Шалтгаангүйгээр ажил тасалдуулсан гишүүдийн тоонд Д.Тэрбишдагва ч багтаж байгаа.
Чуулганд оролцохгүй болсон тэдний шалтгаан ч мөн гишүүдийн тангараг өргөхтэй холбоотойг эх сурвалж хэллээ. Дашрамд дурьдахад Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдтай бус Ерөнхийлөгчтэй уулзахыг хүсч байжээ.
эх сурвалж: www.medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ