
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины залгамжлагч нь одоогийн батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болж болох юм гэж өрнөдийн шинжээчид үзэж байна. Германы “Тагесшпигель” сонинд ингэж бичжээ.
Сонинд өгүүлэл бичсэн Эльке Виндишийн тэмдэглэснээр, батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковын огцорсныг зарим ажиглагч Кремлийн захиргааны тэргүүний эрүүл мэндийн байдалтай (түүнийг нуруундаа гэмтэл авсан гэж сүүлийн үед бичих болсон юм – сурв.,) холбогдон эхлэсэн Путины хүрээлэл дэх засгийн эрхийн төлөө тэмцлийн эхлэл хэмээн тайлбарлаж байгаа ажээ.
Батлан хамгаалахын шинэ сайд Сергей Шойгу энэ тэмцэлд гол үүрэгтэй байна гэж Виндиш бичжээ. “Шойгуг Хятадтай түншлэлээ бэхжүүлэхийг зорьж, либерал үзэлтнүүдийг зайлуулахаар санаархаж буй өрнөдийн эсрэг бүлэглэлийн эхний хүмүүсийн нэг гэж үзэж байгаа бөгөөд ерөнхийлөгч асан Медведев болон огцорсон Сердюков нар либерал тэр үзэлтнүүдэд хамрагддаг юм” гэж өгүүлэл бичигч тэмдэглэсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ