Барак Обама, Митт Ромни нар үдийн зоог барив

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн  Митт Ромни нар өчигдөр Цагаан ордонд хувийн яриа өрнүүлж өдрийн зоог барьжээ. Тэдний уулзалт багагүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Митт Ромни ерөнхийлөгч Барак Обамад ихээхэн хүндэтгэлтэй хандаж байсан аж. Тэд сонгуулиас хойш уулзалдаж амжаагүй байсан учир Митт Ромни ерөнхийлөгчид дахин сонгогдсонд нь баяр хүргэн, түүний кампанит ажил үнэхээр сайн байсныг дурдаад дараагийн дөрвөн жилийн ажилд нь амжилт хүссэн аж. Тэдний үдийн зоогт барууны маягаар шарсан цагаан цацагт хяруулын амталсан мах, бусад салат,  амттан бүхий тансаг ширээ зассан байжээ. Хоёр эрхэм хооллох үеэрээ “Дэлхийн Америк  удирдагч” сэдвээр нэлээд нухацтай ярилцсан болохыг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллэсэн байна. Түүнчлэн дэлхийн эдийн засаг болон өөрийн орны эдийн засгийн өнөөгийн байдал чиг хандлагын талаар мөн ярилцсан  байна. Энэ зуурт мөн тэдний хамтын ажиллагааны талаар ярьсан бөгөөд Ерөнхийлөгч Обама Митт Ромнид хандан “Манай улсын эдийн засгийг хүчтэй байлгахад тань шиг сайн эдийн засагч, бизнесмэнүүдийн оролцоо их үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс таны олж эзэмшсэн мэдлэг туршлага, чадварыг үнэлэн хамтран ажиллахад таатай байна” хэмээн хэлжээ. Ингэснээр Митт Ромнигийн АНУ-ын Засгийн газар болоод эдийн засагт оруулах хувь нэмэр хийгээд оролцоо өсөх болж байна. Хамгийн эхний байдлаар Митт Ромни ажилгүйдэл хэмээх томоохон асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт туслах үүрэг хүлээгээд байгаа. Хэсэг хугацаанд амарсан Митт Ромни ийнхүү ажилдаа орж байгаа юм. Өнгөрсөн гурван долоо хоногийн туршид тэрээр гэр бүлийнхэнтэйгөө амарч Диснейлэндээр зугаалж цагийг таатай өнгөрүүлсэн  байна. АНУ-ын эдийн засгийн байдалд ерөнхийлөгч Обамагийн гаргасан шийдвэрүүд нэлээд чухал нөлөө үзүүлнэ. Тэрээр баячуудад хандах шинэ хандлага буюу тэдний төлөх татварын нэмэгдлийн асуудлаас болоод нэлээд асуудалтай тулгараад байгаа. Ирэх арван жилд 1.6 триллион ам.долларын  өндөр татвах авах тухай ерөнхийлөгч санал гарган ажиллаж байна. Энэ нь ч тус улсын төсөвт чухал нөлөө үзүүлэх ёстойг хэлсэн. Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээнд шинэчлэл хийхээр болсон нь олны талархал хүлээж буй ажлуудын нэг болоод байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ