АНУ-ын эдийн засаг 2.7 хувиар өсчээ

img

АНУ-ын эдийн засаг өнгөрсөн хоёрдугаар хагастай харьцуулахад 2.7  хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.  Сүүлийн нэг жилийн дотор эдийн засгийн тогтворгүй байдал үүсээд байсан. Эдийн засгийн энэхүү өсөлтөө ирэх онд хадгалж чадвал АНУ эдийн засгийн хямралд өртөхгүй өнгөрөх боломжтой байгаа талаар шинжээчид хэлж байна. Энэ оны гуравдугаар хагасын эдийн засгийн анализаас харахад АНУ-ын эдийн засаг 2.7 хувиар өссөн эерэг хандлага илэрчээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас тус улсын эдийн засгийн үзүүлэлт даруй хоёр хувиар өссөн нь эдийн засгийн налуугаас тод ажиглагдаж байгааг шинжээчид хэллээ. Эдийн засаг өссөн хэмээх таатай үзүүлэлт гарахад нөлөөлсөн нол  хүчин зүйл нь компаниудын сэргэлт нөөцийн ашиглалт зэрэг нь нөлөөлөх гол хүчин зүйл болсон аж. Оны хоёрдугаар хагас гэхэд 1.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг богино хугацаанд дахин сэргэсэн нь дэлхийн эдийн засаг, худалдаа,  бараа нийлүүлэлтэд ч сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. АНУ-ын эдийн засгийн анализаас харахад энэ оны турш улирал бүрт өөр өөр үзүүлэлттэйгээр, гэхдлээ буурах хандлага илэрч байсан. Шинжээчдийн хэлж байгаагаар эдийн засаг ийнхүү өссөн нь хувийн хэвшлийнхний дэвшил нөлөөлсөн байна. Тус улсын эдийн засаг энэ эрчээрээ өсөхөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болоод экспорт чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн үүсээд байгаа томоохон асуудал болоод байгаа ажилгүйдлийг багасгаж чадвал одоогоос ч илүү нэмэгдсэн үзүүлэлт гарна гэж тооцоолж байгаа юм. 2009 оноос хойш тус улсын ажилгүйдэл 7.8 хувийн өсөлттэй байгаа нь эдийн засгийг удаашралд оруулах нэгээхэн шалтгаан болооод байсан юм. Ажилгүйчүүдийн тоог багасгаж ядуурлыг бууруулах шинэ бодлого хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь амжилтанд хүрвэл эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. энэ сарын эхээр зүүн өмнөд нутгийг дайрсан Сэнди хар салхины уршгаар 393т мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байна. Энэ байдлаараа ирэх онд эдийн засгийн үзүүлэлт сайтай  байлгахын тулд үрэлгэн байдалд таналт хийж, татварын шинэ бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ