
Улаанбаатарт хот үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халхын голын сав газраар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ