Өнөөдөр бич өдөр

img

Өнөөдөр аргын тооллын арванхоёрдугаар сарын 01. Санчир гариг. Билгийн тооллын 18. Найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн наран 08.36 цагт мандан 17.15 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, найр хурим хийх, бэр гуйх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ