Крис Браун: Би хайр дурлалаас суралцсаар л байна

img

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад реппэр Крис Браун аливаа зүйлд илүү нухацтай  ханддаг болсон нь хэвлэлүүдэд өгсөн ярилцлага, гаргаж буй үйлдэл зэргээс харагдах болжээ. Харин тэрээр хайр дурлалын учрыг л олж чадахгүй, будилсаар байгаа аж. Реппэр саяхны нэгэн ярилцлагадаа “Би хайр дурлалаас суралцсаар л байна” хэмээжээ. Мөн өөрийнхөө өнгөрсөн үеийн тухай ярьсан бөгөөд одоо аливаа зүйл  нухацтай, бодлоготой ханддаг болсноо ярьжээ. Өнгөрсөн сараас эхлэн олны өмнө Рианатай дахин хамт харагдах болсон түүнийг фенүүүд нь өнгөрсөнд гаргасан алдаагаа дахин давтахгүй байхыг нь хэдэнтээ сануулсан байна. Харин тэрээр энэ бүх сэтгэгдлүүдэд хандан “Би бусдын л адил хүн, хэрэв хэн нэгэн надад худал хэлэх юм бол би хариуг нь барьдаг” гэж өөрийн Twitter хуудастаа нийтэлсэн байна. Мөн Крис өөрийн “Twitter хуудсыг би зөвхөн уран бүтээлийн тухай мэдээ мэдэллээ цацах гэж л  ашигладаг. Хувийн амьдралаа хэн нэгэн  танихгүй хүнээр заалгах гэж ашигладаг хуудас биш” хэмээн хатуухан хэлсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-12-01