
2013 оны эх гэхэд сирийн дүрвэгсдийн тоо 700 мянгад хүрнэ гэж НҮБ таааглаж байна. Дүрвэгсдийн тоо байнга олширч байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж болох юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн анхааруулжээ.
“Бүртгэгдсэн сирийн дүрвэгсэд юмуу хөрш орнууд болон Африкийн умард нутагт тусламж авч байгаа хүмүүсийн тоо одоо 460 мянгаас даваад байна. Үүнээс гадна 20 мянга гаруй нь Европын нутагт орогнож байна” гэж тэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы хуралдаан дээр мэдэгдэв.
Улс орнууд засгийн газар болон ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг зорьж буй сөрөг хүчний хоорондын сунжирсан мөргөлдөөний золиос болсон сиричүүдэд туслах үүрэгтэйг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга цохон заажээ. Одоогийн байдлаар Сири дэх хүмүүнлэгийн ажиллагааны талыг нь санхүүжүүлж байгаа бөгөөд гэтэл өвөл ирж байгаатай холбогдон энэ орны 4 сая оршин суугчид дулаан хувцас хунар, хүнс, эм бэлдмэл болон бусад эн тэргүүний шаардлагатай зүйл шаардлагатай болно гэж тэр хэлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ