Манай улсад ДОХ-ын улмаас 17 хүн нас баржээ

img

Дэлхий дахинаа арванхоёрдугаар сарын 1-нийг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр хэмээдэг. Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн халдварыг таслан зогсооход ахиц гарч байгаа хэдий ч ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр буюу 2011 онд 2.5 сая хүн халдварт өртөж, ДОХ-ын улмаас 1.7 сая хүн нас барсан гэсэн тооцоо гарчээ. Өнөөгийн байдлаар дэлхий дээр ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 34 сая хүн байна. Түүний тал хувь нь өөрсдийгөө халдвартай гэдгээ мэддэгүй байна. Манай улсын хувьд Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж, 2012 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. ХДХВ, ДОХ-ын улмаас 17 хүн нас барсан байна. Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ