Өнөөдөр дэлхийд: Георгий Жуков мэндэлжээ

img

Зөвлөлтийн агуу их жанжин, ЗХУ-ын Маршал, ЗСБНХУ-ын батлан хамгаалахын сайд асан (1955-1957) Георгий Константинович Жуков 1896 оны арванхоёрдугаар сарын 1-нд мэндэлжээ. Георгий Жуков ЗХУ-ын баатар цолыг дөрвөн удаа хүртэж,  “Ялалтын” хошой одон, зөвлөлтийн болон гадаадын бусад олон одон, медалиар шагнуулжээ.  Аугаа их эх орны жилүүдэд Жанжин штабын дарга, Дээд ерөнхий командлалын газрын гишүүн, Дээд ерөнхий командлагчийн орлогчийн албан тушаалд ажиллаж байв. Дайны дараа хуурай замын цэргийн ерөнхий командлагчаар ажиллаж, Одессын, дараа нь Уралын цэргийн тойргийг командалж байлаа. Сталиныг нас барсны дараа ЗСБНХУ-ын батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, 1955-1957 онд Батлан хамгаалахын сайд болсон байна. 1957 онд намын ТХ-ны бүрэлдэхүүнээс хасагдаж, цэргийн бүх албан тушаалаасаа бууж, 1958 онд огцорчээ. Георгий Жуков 1974 оны зургаадугаар сарын 18-нд Москвад таалал төгссөн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

"ж"э
2012-12-02
Иргэн:
Тэр монголын тусгаар тогтнолыг хамгаалахад ямар их гавъа байгуулсныг манай залуу хумууст сануулах хэрэгтэй байна. Зарим нь бас гадаадад сурдаг хэсэг нь нэрийг нь ч сонсоогуй гэх юм.
2012-12-02