Хорт бодис ачиж явсан галт тэрэг осолджээ

img

АНУ-ын Нью-Жерси хотын Дилавер голын орчимд Паулсборогийн гүүрэн дээр өчигдөр орой томоохон хэмжээний осол гарчээ. Тодруулбал, галт тэрэг замаасаа гажиж осолдсон байна. Галт тэрэг их хэмжээний химийн хорт бодис ачиж явжээ. Тэдгээр хорт бодисын ихэнх нь шатамхай бодис байсан бөгөөд үүнийг “хлорт винил” хэмээн нэрлэдэг аж. Одоо ослын газрыг хамгаалтад авч хорыг аюулгүй болгох ажил хийгдэж байгаа юм Энэ ослын үеэр гүүр нурсан бөгөөд, аз болоход хүний амь нас хохирооогүй байна. Харин ослын ойролцоо байсан хүмүүс бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Нийтдээ 71 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс биеийн байдал нь сайн байгаа 60 орчим хүн эмнэлгээс гарсан байна. Хотын төв орчимд энэ осол болсон бөгөөд их сургуулийн ойролцоо хор асгарсан учир орчныг хоргүйжүүлтэл сургуулийг хаажээ. Улмаар оюутнуудыг өөр сургуулиуд руу түр хугацаагаар шилжүүлэх болоод байгаа  аж. Цаашдаа зөвхөн оюутнууд ч гэлтгүй хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай яригдаж байна. Учир нь химийн хор их хэмжээгээр алдагдсан тул хүний эрүүл мэндэд ихээхэн  хор хөнөөл учруулна хэмээн үзэж байна. Алдагдсан хор усаар дамжин хүнд сөргөөр нөлөөлөхөөс илүүтэйгээр агаарын бохирдлыг их хэмжээгээр үүсгэдэг аж. Хүрээлэн буй орчныг хамгаалах сангийнхны ярьж байгаагаар энэ төрлийн  хорт бодис хүний биед хорт хавдар үүсгэх хэмжээний хорыг хамгийн ихээр агуулдаг байна. Химийн бодист хордсон хүмүүст толгой ихээр өвдөх, толгой эргэх, амьсгал бачуурах зэрэг шинж тэмдгүүд хамгийн түрүүнд илрэх гэнэ.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ