Микки Маусын анхны сурталчилгааг худалдаалав

img

АНУ-д 1928 онд гарч байсан Микки Маусын зурагтай анхны зарлалыг Даллас хотын “Heritage Auctions” дуудлага худалдааны танхимд 101.5 мянган ам.доллараар худалдаалжээ. Диснейн баатар Микки Маусын инээмсэглэсэн зурагтай зарлал нь Микки Маусын хүүхэлдэйн дуутай киноны анхны зарлал аж. Энэ зарлал нь “Heritage Auctions” дуудлага худалдааны газрын брокер Грей Смитийн хэлж байгаагаар 1928-1930 оны үед гарч байсан зарлалаас үлдсэн цорын ганц хувь байж болох магадлалтай гэнэ. Микки Маусын дүрийг Уолт Дисней, түүний найз Аб Айверкийн хамт 1928 онд бүтээжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ