Японы ерөнхий сайдын Орост хийх айлчлалын товыг тодруулав

img

Японы ерөнхий сайд Есихико Нодагийн Орост хийх айлчлалын “товыг нарийн тогтоогоогүй” гэж Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баасан гаригт мэдэгджээ. Тиймээс айлчлал хойшлогдсон гэж ярих нь  утгагүй гэж тэр хэлсэн байна. Путин, Нода хоёр арваннэг, арванхоёрдугаар сарын аль нэгэнд уулзаж болох байсан юм. Одоо айлчлалыг 2013 оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөж  байна гэж оросын ерөнхийлөгчийн төлөөлөгч дурджээ. Түрүүнд нь баасан гаригт Есихоко Нода хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, арванхоёрдугаар сард ОХУ-д миний хийхээр товлосон айлчлал  тодорхой бус хугацаагаар хойшлогдож байна гэж мэдэгдсэн юм.  Тэр Оросын ерөнхийлөгчийн “бие тааруухан” байгааг айлчлалыг хойшлуулах шалтгаан болсныг  дурджээ.  Дмитрий Песков японы ерөнхий сайдын хэлснийг тайлбарлахдаа,  даргынхаа биеийн байдлын тухай сэдвийг хөндөж яриагүй байна. Хэвлэлийнхний бичиж  байгаагаар,  Владимир  Путин нуруундаа бэртэл авч,  мэс засал хийлгэх шаардлагатай  байж  болзошгүй  ажээ. ”Ведомости” сонинд бичсэнээр,  ховордсон цагаан тогоруунуудыг дагуулан ниссэнийхээ дараа Путиний хуучин бэртэл сэдэрсэн байна. Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко  сэтгүүлчидтэй ярилцахдаа, оросын ерөнхийлөгчийг бөхөөр хичээллэж байхдаа нуруугаа  гэмтээсэн гэжээ.  Үүнээсээ болоод Путин надтай хоккей тоглохоос ч татгалзсан юм гэж Лукашенко хэлсэн байна. Путиний биеийн байдал хэвийн байгаа гэж Дмитрий Песков байнга  байдаг.  Түүний хэлснээс үзвэл, Путин ердийн горимоор ажиллаж байгаа ажээ. Ерөнхийлөгч Кремльд цөөхөн очдог болсон гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд  бичиж байгаа бөгөөд  харин  энэ нь Путин зам зууртаа  нурууныхаа  өвдөлтийг сэдрээхийг хүсэхгүй байгаатай холбоотой юм гэж Песков хэлсэн байна. “Санаа зовохгүй байхыг хүсье. Манай ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн байгааг түүний ирэх арванхоёрдугаар сарын ажлын хуваарь  хангалттай нотолж байна. Тэр спортоор хичээллэж байгаад хөнгөн  бэртсэн юм. Спортоор хичээллэдэг хэнд ч бэртэхгүй гэсэн баталгаа байхгүй” гэж ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Сергей Иванов хэлжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ