Миссурид нэгэн механикч 588 сая долларын шагналын сантай сугалаанд ялжээ

img

588 сая долларын шагналын сантай  “Пауэрбол” гэдэг  алдартай  хонжворт сугалаанд ялсан хоёр хүний нэгийг АНУ-д зарлав. Энэ нь Миссури муж улсын 52 настай механикч Марк Хилл юм гэж сугалаа зохион байгуулагчид өчигдөр зарлажээ.

Мах боловсруулах үйлдвэрт ажилладаг Марк болон түүний эхнэр Синди нар Аризона муж улсын Финикс хотын захын нэг дүүргээс азтай сугалааг худалдан авсан нэг хүн юмуу хэд хэдэн хүнтэй хонжворыг хуваах ч, одоогоор тэд тодорхойгүй байна. Ялагч бүр татвар суутгасны дараа тус тусдаа барагцаалвал 192,5 сая доллар авах ажээ.

Марк болон Синди Хилл  нар Канзас-Сити хотоос 60 км-т оршдог Дирборн гэдэг жижиг  хотод суудаг байна. Тэд  хонжворт сугалааг эндхийн нэг шатахуун түгээгүүрийн  газраас худалдан  авчээ.

“Бид цаашид ажил хийх хэрэггүй болж, ойр дотнын хүмүүстэйгээ аялаж болох болсонд би баяртай байна” гэж  түрүүнд нь офис-менежерээр ажиллаж байсан Синди хэлжээ.  Эхнэр, нөхөр хоёр Хятадаас нэг охин үрчилж авсан байжээ. Өөрсдийнх нь хэлснээс үзвэл, бас нэг хүү үрчилж авах, түүнчилэн өөрсдийн төрөл төрөгсдөд туслахад  тэд мөнгө зарах бодолтой байгаа гэнэ.

Америкийн сугалааны бизнесийн түүхэн дэх хэмжээгээрээ хоёрт орох хонжворын сантай дээрх сугалааны тохирлыг өнгөрсөн лхагва гаригт гаргасан юм.

Сугалааны дүрмийн дагуу,  таван цагаан бөмбөлөг дээр нь нэг улаан бөмбөлгийн тоог зөв таасан хүн гол шагналыг авдаг байна. Бүх хүслэнт  зургаан тоог таах магадлал 175 саяд барагцаалвал нэг байжээ.

Одоо Хиллийн гэр бүлийнхэн  нэг чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Хонжворт сугалааны дүрмээр, ялагч нь хонжворын мөнгийг бараг 30 жилийн турш хэсэг хэсгээр нь юмуу эсвэл нэг дор авч  болох гэнэ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JAD:
MANAID SUGLAA GARAAD L BAIDAG HOJIJ BBAIGAA HUN N IL HARVY ZARLAAD L ULSDAA TATVARAA TULJ BAIGAA YUM HARAGDDAGGUI SH DEE YADAG YUM BOL OO
2012-12-02
bmb:
tiimee hojson mongooroo saixan aylaj,bas ax dvvdee tuslah shig saihan ym vu baixav.goe ymaa.
2012-12-01