Шинэ төрлийн загасыг Барак Обама гэж нэрлэжээ

img

АНУ-ын эрдэмтэд цэнгэг усны шинэ төрлийн загас нээсэн бөгөөд загасыг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн нэрээр нэрлэсэн аж. Шинэ төрлийн “Etheostoma obama” загас нь Хойд Америкийн гол мөрөнд байдаг бөгөөд 50 мм урттай улбар шар, цэнхэр өнгө хосолсон гоёмсог загас аж. Амьтан судлаачид Ерөнхийлөгч Б.Обамагийн байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, түүний загасыг нэрээр нэрлэсэн байна. Улсынхаа Ерөнхийлөгчийн нэрээр загасыг нэрлэж байгаа нь анхны тохиолдол биш бөгөөд Ерөнхийлөгч агсан Теодор Рузвельт, Ерөнхийлөгч асан Жимми Картер, Билл Клинтон нарын нэрээр нэрлэсэн загас байдаг гэнэ. Э.Мөнхнасан          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ