
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна. Харин Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ