Элчин сайд нарын нэрийг өргөн барина
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суух зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Булгаагийн Алтангэрэл, БНСУ-д Баасанжавын Ганболд, Австри улсад Гунаажавын Батжаргал, Бельгийн Вант улс болон Европын холбоонд Хишигдэлгэрийн Даваадорж, Турк улсад Бадамдоржийн Батхишиг, Кувейт улсад Содномын Энхбат, Казахстанд Жагирын Сүхээ, Афганистанд Отгоны Дамбийням нарыг Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ